Snapchat бол Зураглал
Текст бол хоцрогдсон зүйл гэдгийг Snapchat харуулж чадсан юм.
Snapchat бол зөвхөн мессенжер биш. Snapchat-аар зөвхөн хувийн зурвас илгээгээд зогсохгүй, олон нийтэд харагдах "snap"-"гэнэт" байршуулж болно. Үүнийг "Stories" буюу Таны "Түүх" гэж нэрлэдэг.
Snapchat-д өнгөрсөн цаг гэж байхгүй. Найз руугаа явуулсан хувийн зурвас тань тухайн хүнд харагдсанаасаа хойш 10 секундын дараа устдаг. Харин таны Snapchat-д байршуулсан зураг эсвэл видео 24 цагийн дараа алга болно. Тиймээс Snapchat нь "Дуулиан тарихад" төгс аппликейшн болоод байгаа. Тодруулбал, Snapchat хэрэглэгчдийн 14% "насанд хүрэгчдэд" зориулсан утга агуулгатай "snap" хэзээ нэгэн цагт илгээж байсан гэдгээ хүлээжээ.
Ерөнхийдөө камер, мессенжер болон "Stories"-"Түүхүүд" хэсгүүдээс л Snapchat бүрдэж байгаа юм. Төсөөлж байснаас тань хялбар байгаа биз?
Эван Шпигель (зүүнээс), Бобби Мерфи
Нас: 26, 24Хөрөнгө: $1,5 тэрбумТэрбумтнуудын жагсаалтад: 1250Компаний нэр: Snapchat
Бобби Мерфи Стэнфордын их сургуулийн найз Эван Шпингэльтэй хамтраад 2011 онд гар утасны чатын систем болох Snapchat-ийг санаачилжээ. Эхэндээ Picaboo нэртэй байв. 2013 оны төгсгөлөөр Facebook 3 тэрбум доллараар худалдаж авъя гэхэд нь татгалзав. 2015 оны эхээр 19 тэрбум долларын өртөгтэй хөрөнгө оруулалтыг татжээ. Forbes-ийн үзэж буйгаар хоёр найз компанийхаа 15 хувийг эзэмшдэг аж. Өнөөдөр Snapchat-аар сард 100 сая хүн үйлчлүүлж байна. “Бид өөрсдөө мундаг биш байсан учраас мундаг зүйл бүтээхийг хүссэн” гэж тэд ярьдаг.
0 comments