С.Эрдэнэ ертөнц

by - 9:33 AM



Хүн бүр өөрийн гэх ертөнцтэй байдаг. Хүн бүрийн дотор өөрсдийн  бодол санаа, давтагдашгүй чанар нуугдаж байдаг түүнийгээ ч бид харуулахыг хүсдэг. Тэгвэл Сэнгийн Эрдэнэ гэх хүний замнал хэрхэн зохиолчийн замнал руу орсон вэ? найраглал, өгүүллэгүүдэд нь түүний дотоод сэтгэлийн илрэл харагддаг нь онцгой гэж би хувьдаа боддог. Түүний амьдралын дурсамж үзэл бодолууд нь зохиол найраглалд нь тодхон. Сэнгийн Эрдэнэ зохиол өгүүллэгүүд, зохиолынх нь хэлбэрүүд түүний амьдралын багахан мөчүүдээс багахан хэсгийг хүргъе... Сэнгийн Эрдэнэ 1929 оны 12 сарын 7 нд Хэнтий аймгийн Бидэр суманд төржээ. 1949 онд Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургууль, 1955 онд МУИС –ийн Анагаах ухааны факультетыг тус тус төгсчээ. 1961 он хүртэл мэргэжлээрээ ажиллаж байгаад  удалгүй : “Эрүүл мэнд”, “Цог” сэтгүүл, “Утга зохиол”сонинд эрхлэгчээр ажиллаж уран бүтээлийн ажилаа улам эрчимтэйгээр, зохиол бүтээлээ хийж байсан түүнд мөн олон сайхан кино бүтээлүүд байдаг. “Алтан өргөө”, “ Говийн нүдэн”, “Эх бүрдийн домог”, “ Мөнх тэнгэрийн хүчин дор” гэх олон сайхан кино уран бүтээлийг гаргажээ. Тэрээр насан өөд болтлоо МЗЭ-ийн хороо  нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн утга зохиолын зөвлөлийн эрхлэгчээр, Мөн бүрэн хэмжээний уран сайхны киноны зохиолчоор ажилжээ. МУ-ын Төрийн шагналыг(1965) онд , Ардын уран зохиолч (1955) онуудад тус тус хүртсэн. Энэ олон бүтээл, өгүүллэгүүдэдээ  уянгын хайрын шинжийг, орчин үеийн хүний дотоод сэтгэхүйг нээн үзүүлэхэд чиглэсэн өвөрмөц онцлогтой бие даасан хүний зан төрх зэргийг тусгасан нь гайхалтай. Хэн хүнд байдаггүй хөдөлмөр хичээл зүтгэлийг өөрөөсөө гаргаж чадсан зохиолч. Намайг 9 настай байхад бага ангийн багш маань , намайг харснаа“ чамайг ширээнийхээ ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чин бусад хүмүүсийн хувьд аль эрт тоглоом эхэлчихсэн байдаг. Тиймээс сууж сур” гэж багш маань хэлж байж билээ. Хүн бүр амьдралдаа цорын ганц хувь байхыг бурхан хүлээн зөвшөөрсөн. Түүнд ч мөн цор ганц байх хувь тохиолыг өгсөн, миний бодлоор хүн амжилтанд хүрэхийг хүсэж хүний амьдралыг дууриаж болох ч бид тэр хүний зан төрх, амьдралын хэв маяг , амжилт, ололт, уналт бүгдийг нь төгс дуурайж чадахгүй А хуулбар гэж байж болох ч эхний төгс бүтээлийг гүйцэхгүй. Хүн болгон давтагдашгүй ганц л хувь, ертөнц яг л үүнтэй адил Сэнгийн Эрдэнэ гэх энэ хүний  амьдралд нь том дурсамж болон үлдсэн хүүхэд насны гэнэн томоогүй хайрын түүх юм, түүний зохиолд энэ хайрын түүх нь бичигдсэн байдаг. Санжмаахан  гэх буриад басган охиныг амьдралдаа дурсан санаж ...Санжмаа, миний Санжмаахан
Аяахан хөөрхий
Арванхан долоотой
Алагхан нүдтэй
Алиахан зантай
Аймруухан дүртэй
Амрагхан сэтгэлтэй
Санжмаа, миний Санжмаахан... цэл залуу 33 насандаа зохиолч маань тэрлэжээ. Түүний бага насны дурлал шүлэг зохиолынх нь онгодийг дуудаж ялангуяа өгүүллэгүүдэд нь “ Наран тогоруу”, “Анхны ном , гунигт бадаг” өгүүллэгүүдэдээ “Хар хун шувуу” тууждаа дурсан санан зохиол бүтээлдээ мөнхөлсөн байдаг. Түүний сонгомол өгүүлэгүүдэд яахин аргагүй “ Наран тогоруу”, “Хулан бид хоёр”, “Хулан цамба хоёр”, “Өвгөн шувуу”, “Малын хөлийн тоос”, “Диваажинд хүргэх оньс” билээ. Ер нь түүний ертөнцөд зохих хувь нэмрээ оруулсан охин бол Санжмаахан яахин аргагүй мөн. Анхны дурлал нь түүнийг зохиолч болох замналыг тавьжээ. Эрдэнэ гуай “ Би Санжмаагийнхаа сэвлэгийг гаргаж тавиад онгодоо дуудаж зохиолоо бичдэг гэж тэрээр дурсан өгүүлдэг байсан нь түүнд хайрт охиных нь үхэл  улам хүчтэй нөлөөлсөнийг нотлох шиг. Эрдэнэ гуайн ертөнц нь дурсан санах үгүйлэх сэтгэлээр их байсан нь зохиолчийг улам хүчтэй , сэтгэлийн хаттай болгосон. Өөрийн дотоод ертөнцийг бодитоор хардаг тэр л хүмүүсийг зохиолч гэдэг. Тэр шаргуу хатуужил бидэнд өсөх дэвжих боломж олгодог гэдгийг бодитоор харуулсан зохиолч юм. Та өөрийнхөө ертөнцийг өөрөө л бүтээнэ.
  

      Гадаа цас аяархан будран хайлна. Цасан дээр гутлын мөрнүүд энд тэндгүй, тэгэхдээ тэр нэгэн хүний гутлын мөр алхалт нь нэг л сонин, нэг тал руугаа бага зэрэг хазааж алхах нь тун ч хачин. Би тэр хүнийг ажиглахаар шийдлээ, яагаад гэж үү? Тэр хүн их жигтэй хувцасласанд бас зузаан харааны шилний цаана ямар нэгэн зүйлийг халхалж нэг ёсондоо бусдаас өөр байсанд. Гадаа цас хаяалсаар л хүмүүс хаа нэг тийшээ яарна, эсвэл бодолд автсан гэх мэт янз янзийн хүмүүс гадаа алхалцгаана. Харин тэр хүн хаа нэг тийшээ яарсангүй,  номын сангийн гадаах сандал дээр тухлан суулаа, тамхиа асаангаа уртаар санааширна. Харааны зузаан шил,  европ маягийн хувцаслалт түүнд тунч зохино, гутлаа гялайтал арчисан нь их цэвэрч хүн юм шиг ээ. Сахал нь үл мэдэг сөрдийж харагдана.хамар нь монхор, нүд нь гал цогтой Тэр хүн бол...

 (Сэнгийн Эрдэнэ гуайн талаар дүрслэн бодсон)

Хүн үхэж болох ч
Түүний бүтээл туурвил түүнийг мөнхөд амьдруулна. 

You May Also Like

0 comments