Монголын нийгэм танд хэрхэн
мэдрэгдэж байна вэ?
/Эссе/
Монгол улс бол эрт дээр үеэс уламжлагдан ирсэн өв их
соёл, уламжлалтай үндэстэн. Би Монгол улсад төрсөндөө маш их баярлаж үүгээрээ
бахархдаг. Монголын нууцын хэлхээ гэх номон дээр бидний мэдэхгүй маш олон нууц анхны
нээлт, хамгийн эртний зоосон мөнгө, хамгийн сонин цаг, хамгийн эрхэм бэлгэдэл
гээд маш олон зүйлс манай улс үндэстэн, ард түмнээс гаралтай гэдгийг мэдлээ.
Жишээ болгон танилцуулахад: Хугацааг
хэмжих хамгийн бага тоо: Монголчууд
цаг тооны бичгээр эртний их уламжлалтай. Бүр хүннү нар хуанли зохиох, од
гаригийн байрлалыг тооцох, өдөр шөнийн урт богино, нар сарны хиртэлтийг
тооцоолон гаргадаг байжээ. Одоогоор бидэнд мэдэгдэж байгаа монголчуудын цаг
хугацааг хэмжих хамгийн бага тоо бол 1 дэнс юм. Энэ нь -9, 10-5
секундтэй тэнцэнэ. Үүнийг дэс дараагаар үзүүлбэл: 1 жаран- 60 жил, 1 жил-365
хоног буюу 12 сар, 1 сар-30 хоног, 1 хоног- 12 цаг буюу 60 мөч, 1 мөч- 24 минут
1 хувь- 60 чинлүүр, 1 чинлүүр-6 амьсгал буюу 24 секунд, 1
амьсгал- 67 агшин буюу 4 секунд, 1 агшин- 707 дэнс буюу 0,06 секунд, 1 дэнс-
9,10-5 секунд гэж заажээ. Харин Я.Цэвэл гуайн зохиосон “Монгол
хэлний тайлбар тольд ” хором, ирмэл, инчдэл нь цаг заах нэр үг орсоноос хором
гэдэг нь нэгэн нарийн хувь буюу секундийг мянга хуваасны нэг. Ирмэл нь хоромын
аравны нэг, агшин нь инчдэлийн аравны нэгтэй тэнцэнэ гэж бичжээ. Ийм л гүн
ухаантай үгийн асар өндөр баялагтай бид хамгийн их мэндлэх хүндлэх ёстой ард
түмэн. Одоогийн Монголын нийгэм миний бодлоор үгийн сангийн болон үндэстэн
ястаны хэлний мөхөл ойртсон улс орон. Яагаад бид энэ сайхан хэл соёлоо умартан
гадаад хэл соёл руу түлхэгдэн орох болов? Энэ түүх яг хэзээнээс эхэлсэн юм бол?... Би өөрөө ч Монгол хэлээрээ зөв цэгцтэй, оновчтой үг
хэллэг ашиглан яриж хэлж чадахгүй байгаа нь надад маш харамсалтай байдаг.
Хэдийгээр бидний нийгэм харьцангуй хурдацтай хөгжин дэвшиж технологийн эрин
зуун руу хөтлөж байгаа ч бид үүнийг зөвөөр ашиглах хэрэгтэй, хөгжүүлэн өргөжүүлэх хэрэгтэй. Жишээ нь: -
Ахаа хэдээс ярихийн энэ өмдөө, доошоо ярих уу?, Мань чинь их завгүй фэйсбүүкэд
байж байна, - Би фэйсбүүкэд байж байя, чи ороод ирээрэй за юу?, үүнээс гадна
бид хошин урлагийн жүжиглэлтийн ярианы хэсгээс тухайн яриаг авч ашигладаг.
Гадна орчин талбайд Монгол нэртэй газар бараг байхгүй харагддаг. https://www.google.mn/search?q=mongolia&biw=1152&bih=611&source=lnms&tbm=isch&sa=X&ved=0ahUKEwil2rzNnKjSAhXKfLwKHTLbAMwQ_AUIBigB#imgrc=Y_btHfl6IZ9XDM:Бүгд л солонгос,
хятад, энэтхэг нэртэй, уриа нь ч мөн адил. Америкийн хэл шинжлэлч Бенжамин Ли
Уорф: “Хэл бол тухайн ард түмний сэтгэлгээний шууд тусгал бөгөөд хүмүүс хэрхэн
ярьдгаараа сэтгэдэг” гэж үзжээ. Өөрөөр энэ нь тухайн үндэстний сэтгэлгээний,
нийгэмийн онцлогоос үүдэн хэлний утга зүй хэл зүйн тогтолцоонд энэ нь шингэсэн
байдаг гэж үздэг байна. Бид өв соёлоо аль болох мартахгүй нь тулд өөрсдөө
хичээх хэрэгтэй, бүгдээрээ. Тэгэхдээ бидэнд энэ зөвхөн миний бодол, хүн болгон
өөр өөрийн сэтгэхүйн онцлог шинж чанартай байдаг, бусад орныг бодвол бид
харьцангуй байгаль орчны гамшиг сүйрлээс- газар хөдлөлт, цунами, хар салхи гэх
мэт байгалийн олон аюултай гамшигаас хол юм шиг санагддаг. Мөн гэмт хэрэг
харьцангуй буурч байгаа. Нийгэм гэдэг зүйл бол маш том тодорхойлолт. Хүн хүн
байхын үндэс нь нийгмийн амьдралд оролцон явах байдаг гэж би боддог. Д. Буян
2011 он “Нийгмийн тухай мэдлэг” номонд хувь хүн ба нийгмийн бүлгүүдийн хооронд
тогтсон харьцангуй тогтвортой бие даасан холбоо хамаарлыг нийгмийн харилцаа
гэнэ гэж тодорхойлсон байдаг. К. Маркс эрдэмтэний тодорхойлсноор нийгэм гэдэг
нь хамтын үйл ажиллагааны явцад бүрэлдсэн хүмүүсийн хоорондын харилцааны түүхэн
ёсоор хөгжигч цогц юм гэж тодорхойлжээ. Үүнээс харахад нийгэм бол хүмүүсийн
хоорондын харилцааны үйл явц, амьдрал гэж хэлэхэд бараг хэлсдэхгүй байх. Бидний
өвөг эцэг хүн төрлөхтний эхэн үе гэгдэх хүний анхны мичин өвөг/дриопетик/, бичин өвөг/протоантроп/, барагцаагаар 25 сая жилийн тэртээгээс үүсэлтэй хэмээн
үзэжээ. Үүний дараагаар бид маш олон үе шатыг даван туулж одоогоос 40,000
жилийн үеэс оюун ухаант хүн/homosapiensis/-ийн үед хэл яриа, овгийн харилцаа маш хурдацтайгаар бий
болж үүнээс орчин цагийн хүний ерөнхий байдал тогтон, хүний нийгэм бүрэн
утгаараа бий болж, амьтдыг гэрийн тэжээвэр болгон гаршуулжээ. Энэ мэдээллийг
авсан тэр үеэс л би хүний хамгийн дээд хөгжлийн оргил гэдгээ ойлгосон юм. Би
эссенийхээ эхэнд дурьдсанчлан монгол хэл соёл, бидний юунд оршин байгаа талаар
та өөрөөсөө одоо нэг асуугаад үзээрэй! Хүн болгон өөр өөрийнхөө бодол сэтгэлээр
хариултаа өгсөн гэдэгт би итгэлтэй байна. Эссендээ би хэлний соёлыг тусган
харуулахыг зорисон. Монголын нийгэм хэрхэн танд мэдрэгдэж байна вэ? энэ
асуултанд хүн болгон хариулах бүрэн боломжтой болохоор гэр бүлээсээ асуухаар
шийдлээ, ээжээсээ асуутал эмэгтэйчүүд рүү хандсан, эмэгтэй хүн ялангуяа эхчүүд
болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд бас архидалт архидан согтууралтыг бууруулах
арга зам, нийгэмийн энэ их уур бухимдалыг бууруулах арга зам гэж хэллээ, дараа
нь дүүгээсээ агаарын бохирдол, утааны талаар сонслоо. Ингээд үзэхэд утаа,
харилцааны соёл, архидалт, үнийн хөөрөгдөл, үүн дээр нэмэгдээд бидний зан чанар
хэл соёлын ядуурал маш их харагдна. Маш олон эрдэмтэн багш нарын маань хэлсэн,
үргэлж санаж явах үгсийн нэг бол “Эх хэлээ мэдэхгүй хүн, ойд төөрсөн сармагчин
лугаа адил”. Дэлхий нь хөгжил дэвшил өдөр хоног өнгөрөх тусам илүү хурдан
дэвшин, хувьсаж байгаа. Нийгэм бол хүмүүсийн харилцаа нь дээр голлодог үйл
ажиллагаа. Бид энэ эрин зуунд нэг нэгэнтэйгээ өрсөлдөх биш харин хаана илүү их
хөгжил өрнөж цэцэглэж байна, тэнд бид өрсөлдөх чадвартай боловсон хүчин болон
гарах хэрэгтэй. Нэг нэгэндээ эелдэг сайхан харьцаж, аль болох уурлаж уцаарлахаа
болих хэрэгтэй, хэн нэгэн хүнийг хүлээцтэй сонсох тэвчээртэй байх зан чанарууд
бидэнд маш их дутагдаж байна. Бид эхлээд бие биенээ хүндэтгэн, зөв бодол
сэтгэлээр нэг нэгэндээ туслаж чадвал энэ бүх асуудалаас утаа бас уур бухимдал,
машины түгжрэлээс өөр маш олон асуудалаас гарч чадна.