Sarangua Saraa



Телевизийн сурвалжлага
Материалыг ойлгомжтой өгүүлэх нь
Сурвалжлах багийн ажлын бүдүүвч
Зураглаач                                                                                       Сурвалжлагч
Бэлтгэх                                                                                                                 Бэлтгэх
/Ажилд авах/                                                                                                      /Ажилд явах/
Газар дээр зураг авах                                                                                        Зөвлөлдөөн
Ярилцлага буюу сурвалжлага хөтлөгчийн зураг авах                              Мэдээлэл цуглуулах
/Ажилд явах/                                                                                                     Зөвлөлдөөн
Хальсыг үзлэгт* бэлтгэх                                                                 Зураг авалтанд оролцох,
                                                                                                                     зураг авалтыг удирдах
Дарааллыг шалгахын тулд бичлэгийг үзэх
Хальсыг монтажлах                                                                                            /Ажилд явах/
Цэвэрлэх монтаж, найруулагчийн сценарид цагийг тэмдэглэх                                                                  Продюсертэй
, байж болох хувилбарын тухай мэдээлэл                                                             Зөвлөлдөх
Эфирийн шалгалт                                      Цагийн хязгаарлал шалгахын тулд бичлэг үзэх
Сценари**
Сурвалжлагын текст бичих***
Сценарийг зураглаач буюу монтажчинд өгөх
Монтажилсан материалыг үзэх, байж болох хувилбарын тухай мэдээ мэдээллийг сценаритай тулгах
Эфирийн шалгалт
Монтажийг заримдаа зураглаач биш, монтажчин юм уу сурвалжлагч хийдэг *
Сайн үр дүнд хүрэхийн тулд сценарийг зураглаач юм уу монтажчинд өгөх нь зүйтэй **
Сурвалжлагчийн текстийг зураг авах газраа бичих явдал бий ***
 Яаралтай мэдээ
Монтажчин (сурвалжлагч, зураглаач) АНУ-ын радио нэвтрүүлгийн тухай 1927 онд гарсан холбооны хуульд радио нэвтрүүлэх байгууллагуудын үүргийг “олон нийтийн эрх ашиг, тэдгээрийн хэрэгцээ буюу шаардлагад үйлчлэх явдал” хэмээн тодорхойлсон байдаг. Теле сурвалжлагч сюжетыг эфирт бэлтгэхэд зайлшгүй хэрэгтэй найруулагчийн уран чадварыг, сюжетын үндэс болсон үнэт баримт, видеоматериалыг цуглуулж найруулахад зайлшгүй хэрэгтэй сэтгүүлчийн уран чадварыг, тэрчлэн эфирийн материалыг үзэгчдэд хүргэхэд зайлшгүй хэрэгтэй өгүүлэгчийн уран чадварыг эзэмшсэн байх ёстой.
Техник буюу тоног төхөөрөмжийн бололцоогоо харах : Ярилцлага өгч буй хүнийг харш дэвсгэр өнгөнд байрлуулах нь зохисгүй. Мөн хүний яриаг бичихдээ амьсгаа нь мэдэгдэхээр хэтэрхий ойрхон барьсны хэрэггүй, орчны шуугиан чимээг харгалзан үзэх хэрэгтэй. 

Ярилцлага
-Чанарын үүрэг: ярилцлага нь үзэгчдэд хүний санаа бодол, үзэл эргэцүүллийг танилцуулж, ярилцлага өгч буй хүний дотоод зан төрх, шинж байдлыг нээн үзүүлэхэд тус дэм болно.
- Тооны үүрэг: ярилцлагын явцад үйл явдлыг дүрсэлсэн буюу нарийсгасан зарим тодорхой баримт юм уу мэдээллийг тодруулж өгнө.
Ярилцлагын технологи
Бие халаалт- тэгэхдээ бие халаалтын үеэр хамгийн ноцтой бөгөөд зангилаа асуултыг тавьсны хэрэггүй_., ярианы сэдэв жинхэнэ ярилцлагад хөндөгдөх асуудал руу эргүүлэх нь чухал.

Share
Tweet
Pin
Share
No comments


Телевизийн сурвалжлага
Материалыг ойлгомжтой өгүүлэх нь
Сурвалжлах багийн ажлын бүдүүвч
Зураглаач                                                                                       Сурвалжлагч
Бэлтгэх                                                                                                                 Бэлтгэх
/Ажилд авах/                                                                                                      /Ажилд явах/
Газар дээр зураг авах                                                                                        Зөвлөлдөөн
Ярилцлага буюу сурвалжлага хөтлөгчийн зураг авах                              Мэдээлэл цуглуулах
/Ажилд явах/                                                                                                     Зөвлөлдөөн
Хальсыг үзлэгт* бэлтгэх                                                                 Зураг авалтанд оролцох,
                                                                                                                     зураг авалтыг удирдах
Дарааллыг шалгахын тулд бичлэгийг үзэх
Хальсыг монтажлах                                                                                            /Ажилд явах/
Цэвэрлэх монтаж, найруулагчийн сценарид цагийг тэмдэглэх                                                                  Продюсертэй
, байж болох хувилбарын тухай мэдээлэл                                                             Зөвлөлдөх
Эфирийн шалгалт                                      Цагийн хязгаарлал шалгахын тулд бичлэг үзэх
Сценари**
Сурвалжлагын текст бичих***
Сценарийг зураглаач буюу монтажчинд өгөх
Монтажилсан материалыг үзэх, байж болох хувилбарын тухай мэдээ мэдээллийг сценаритай тулгах
Эфирийн шалгалт
Монтажийг заримдаа зураглаач биш, монтажчин юм уу сурвалжлагч хийдэг *
Сайн үр дүнд хүрэхийн тулд сценарийг зураглаач юм уу монтажчинд өгөх нь зүйтэй **
Сурвалжлагчийн текстийг зураг авах газраа бичих явдал бий ***
 Яаралтай мэдээ
Монтажчин (сурвалжлагч, зураглаач) АНУ-ын радио нэвтрүүлгийн тухай 1927 онд гарсан холбооны хуульд радио нэвтрүүлэх байгууллагуудын үүргийг “олон нийтийн эрх ашиг, тэдгээрийн хэрэгцээ буюу шаардлагад үйлчлэх явдал” хэмээн тодорхойлсон байдаг. Теле сурвалжлагч сюжетыг эфирт бэлтгэхэд зайлшгүй хэрэгтэй найруулагчийн уран чадварыг, сюжетын үндэс болсон үнэт баримт, видеоматериалыг цуглуулж найруулахад зайлшгүй хэрэгтэй сэтгүүлчийн уран чадварыг, тэрчлэн эфирийн материалыг үзэгчдэд хүргэхэд зайлшгүй хэрэгтэй өгүүлэгчийн уран чадварыг эзэмшсэн байх ёстой.
Техник буюу тоног төхөөрөмжийн бололцоогоо харах : Ярилцлага өгч буй хүнийг харш дэвсгэр өнгөнд байрлуулах нь зохисгүй. Мөн хүний яриаг бичихдээ амьсгаа нь мэдэгдэхээр хэтэрхий ойрхон барьсны хэрэггүй, орчны шуугиан чимээг харгалзан үзэх хэрэгтэй.
Ярилцлага
-Чанарын үүрэг: ярилцлага нь үзэгчдэд хүний санаа бодол, үзэл эргэцүүллийг танилцуулж, ярилцлага өгч буй хүний дотоод зан төрх, шинж байдлыг нээн үзүүлэхэд тус дэм болно.
- Тооны үүрэг: ярилцлагын явцад үйл явдлыг дүрсэлсэн буюу нарийсгасан зарим тодорхой баримт юм уу мэдээллийг тодруулж өгнө.
Ярилцлагын технологи
Бие халаалт- тэгэхдээ бие халаалтын үеэр хамгийн ноцтой бөгөөд зангилаа асуултыг тавьсны хэрэггүй_., ярианы сэдэв жинхэнэ ярилцлагад хөндөгдөх асуудал руу эргүүлэх нь чухал.

Share
Tweet
Pin
Share
No comments


“Цахим орчин дахь бидний араншин” /эссе/
“Үйл ажиллагаа бол санаа бодлын титэм юм. Аливаа санаа бодлыг үйл ажиллагаа шилжүүлэхгүй бол харин гутралт урвалт болно гэсэн үг. Хэрэв бид санаа бодолдоо итгэж шүтдэг бол бас үйл ажиллагаа тэгж итгэж шүтвэл зохилтой” гэж зохиолч Ролин Роллан хэлжээ.
           Би бол цахим орчин дахь араатан. Гэхдээ та араатан биш гэж үү?  Бид бүгд араатан. Хэн нэгнийгээ хүндлэн хайрлах сэтгэлгүй араатан. Араншин араатан хоёр магад нэг л зүйлээр холбогдох биз. Энэ нь ар нуруугаараа нийлэлдэх байх. Цахим орчин биднийг хэн нь хэн бэ гэдгийг заадаггүй бас заагладаггүй зүйл харин бид цахим орчин дахь найзуудаа өөрсдөө сонгоно. Цахим орчин огт оргүй хараагүй хүнд харагдахгүй, энгийн хүнд гарт баригдахгүй,яг л бодит мөн бодит бусын хооронд орших ертөнц. Та төсөөл дөө. Яг одоо сууж байгаа газраасаа ой мод ганга үнэртсэн ширэнгэн ойд, эртний уртаас урт сүүлтэй алтан гургалдай маш зөөлхөнөөр салхины аяс даган таныг тойрно, таныг  юм амнаасаа унагах үед тэрээр чимээгүй тойрон эргэнэ, гэтэл таны байгаа газарт хүчтэй бороо орж  хаа нэгтээгээс салхи сэвэлзэнэ, та маш их даарч бүх бие тань дагжин чичирч хүмүүсийн шуугилдах  чимээ таны толгойг улам өвтгөв. Та зарим зүйлийг бодитоор харж дүгнэж байна гэж бодож болох ч таны шийдвэр болгон зуун хувь үнэнг болон үнэт зүйлийн хэмжүүрийг зааж байгаа хэрэг биш.
          Би бол уран зураач, өөрийгөө шагигүй уран зураач гэж бодон явсан удаа цөөнгүй. Тиймээ би шагигүй уран зураач байсан. Миний бүтээл бүр аажмаар үхсэн, хэн нэгний гуниг гутралыг зурах болсноос болж орой шөнө олигтой ч зүүд зүүдлэлгүй, өдөр бүрийг бараанаар харна. Энэ амьдрал бүхэлдээ хар бараан саад тотгор ихтэй зүйл шиг. Энэ болсон бүх л зүйлийг би бодон зурагаа хүүхдийн баяр хөөрөөр дүүрэн, алиалагчийн үзүүлбэр мөн хүмүүсийн инээд баяр баяслыг зурахаар газарт очин зурагаа зурлаа. Энд бүгд сайхан байна, нар цагаан өнгөтэй бас хүүхдүүд инээлдэнэ. Би яг хэн бэ? Гэх энэ асуултанд би ч хариулж үл чадна. Цааш үргэлжлэх зогсолтгүй их хүчээр л явж буй хүн хүнлэг байх хэрэгтэй. Энэ бол миний амьдрал цахим ертөнц сайн тал нь хүмүүсийн хоорондын харилцааг илүү ойртуулж, амьдрал дээр болсон олон зүйлсийг мэддэг болон туулаад гарсан амжилт гээд бүгдийг хүмүүстэй хуваалцан өөрийгөө чөлөөтэй илэрхийлэн өөрийн давуу тал болон өөрийн сайн хийж чадах зүйлсийг бусдад түгээж үлгэр жишээ болон, хүмүүст зөвөлгөө өгдөг.  Харин муу тал нь кибер гэмт хэрэг бусдыг шүүмжилж , хуурч мэхлэн луйвар хийж хүмүүст маш том хохирол учруулдаг. Хүнээс гарамгүй худал хуурмаг дүр төрхийг харуулдаг. Цахим орчноор юмс  асар хурдан тархдаг. Амьдрал дээрх болон цахим орчин хүмүүсийн харилцааг эрс  өөрчилдөг. Амьдрал дээр хүмүүс харилцан ярилцахдаа их эмээдэг байлаа гэж бодье. Гэтэл цахим орчинд илүү санаачлагатай, сэргэлэн, уур уцаартай, зөөлөн тайван, болж өөрчилөгддөг.
        Хийсвэр болон амьдралтай хоёр давхцсан цахим орчин. Кибер гэмт хэрэг илүү их гарахад энэ бүхэн маш их нөлөөлж байгаа.  Компьютер мэдээллийн сүлжээ, интернет ашиглан үйлдэгдсэн бүх төрлийн гэмт хэрэгийг цахим гэмт хэрэг гэнэ.
        Хүний сэтгэц физиологийн цаг, өдөрт хүн хэдэн цаг цахим ертөнцөд орж байна. Цахим орчин хүмүүсийг эрх чөлөөтэй, биеийн хүчирхийлэлд өртөхгүй гэдгээ мэдэрдэг болохоор илүү итгэлтэй дуу хойлоогоо өргөдөг ч гадуур амьдрал дээр эдгээр хүмүүс сул дорой байдаг. Мөн цахим орчинд бодит амьдралаас тасран, хажуудаа хэн яаж амьдардагийг хүртэл мартаж орхидог талтай. Бидний хэрэглэгдэхүүн болсон цахим ертөнцөөр аялахад насны хязгаар, арьсны өнгө, ааш араншин, шашин шүтлэг хэлбэр дүрс хамаарахгүйгээр хүн бүрт тэгш эрхтэй. Бүх нийтийг хамарсан үзэл бодол, үйл хөдлөл, мэдээ мэдээллээс хувь хүний төлөвшил  эрүүл мэнд, түүх соёл, олон мэдээллийг цаг алдалгүй авч болно.  Тухайн амьдарч байгаа нийгэмтэйгээ хөл зэрэгцэн хөгжих, хүмүүсийн цаг завийг маш ихээр хэмнэж, хүссэн мэдээллээ хурдан шуурхай олох боломж их мэдээж  бусдын жишгээр үлгэр дууриалал болох өөрийгөө хөгжүүлэхэд цахим ертөнцийн хувь нэмэр маш их байдаг.
Таны 4-6 жил 1460-аас 2190 хоног, 35040-аас 52560 цаг, 2,102,400-аас 3,153,600 минут та энэхүү амьдралынхаа хугацааг яаж өнгөрүүлэхээ өөрөө л мэднэ.
        Ертөнцөд байгаа юм бүхэн ямар нэг замаар ижил төстэй, бид хэдхэн хором ажиглавал тухайн хүн юу хүссэнээ бичиж тэр ч бүү хэл үзэж харах бүрэн боломжтой. Бид хоорондоо харилцан ярилцаж нийгмийн харилцаанд өдөр бүр ордог. Сэтгэлийг маш мэдрэмжтэй хальс гэж бодье. Түүнийг нэг зүйлрүү харуулхад тэр хальсан дээр дүрсээ үлдээнэ. Хоосон чанар үлдэх үлдэцгүй, оюун санааг тэжээх үйл үг хэл санаа бодол, сэдэл хандлага сайн ул мөрийг санаандаа суулгахын тулд их хичээл зүтгэл хэрэгтэй. Өглөө болгоныг эрч хүч сайхан бодлоор угтаж өдрийн ажилын өрнөлийн баяр баясалтайгаар амьдралаа утга учиртай байлгах нь таны бодол санаа төлөвшилөөс хамаарна. Хувь хүний төлөвшил хөгжиснөөр түүний үр дагаврууд эерэг бодлуудад түгээгдэнэ.
         Цахим орчины тухай өгүүлэхдээ би дайны тухай өгүүлэхээр шийдлээ. Дайн бол хувьсгалын үйл явц. Хүн орчлон ертөнцийн хамгийн алслагдсан холын өндөрлөгт хүрч, түүний нууцыг тайлж мэдэхийг хичээн төгсгөлгүй их тэр бүгдийг гардан авч хэмжих гэж мөнхийн хүсэл тэмүүлэлд оршин байдаг.
   Орчин, хүн  орчин орчиндоо байдаг гэдэг. Цахим нь цахим , харин бидний амьдралд цахим зүйлс олон хэрэгцээт мэдээ мэдээллийг хадгалан үлдэнэ. Орчин таны бодлоор яг юу вэ? Орчин нь гадаад болон дотоод  мөн чанарт нуугдаж байна. Хүний хүмүүжил, зөв бодол, хандлага гурав нэгдсэнээр тухайн хүн араншин гарч ирдэг.      
    Бид 1914 оны дайны үеэс эхэлсэн хувьсгалын эрин үед амьдран байгаа бөгөөд тэрхүү хувьсгал жилээс жилд үргэлжлэн, дэлхий дахинд зөрчил мөргөлдөөний зовлонд автагдан байна. Хэдийгээр дэлхийн дайн дууссан ч түр зуур хойшлогдсоныг дэлхийн хүмүүс мэдсэнгүй. Том сүйрэл мөхөл нь , цахим орчин уг асуудал нарийн төвөгтэй шүүн таслахад тодорхой онол хэлэх үг одоогоор нэг ч алга. Эрт дээр үеийн хүнийг танин мэдэхэд түүний амьдран байсан цаг үе, орчин тойрны байдал, явдал суудал, баримтлагч үзэл санаагийн нь ойлгосон байвал түүнийг таниж чадах байсан биз. 14-16 р зууны боолын ёсыг хамгаалах хүн өнөөдөр нэг ч үгүй. Харин Платон боолын ёсыг заавал байх зүйл хэмээн үзэж байжээ. Гагцхүү шинэ асуулт тавьж байж гэмээнэ л түүх хуучин асуултанд хариулна. Бидний үе бол өөр үе юм.
 Манай үе бол цөхөрч эргэлзэж тээнэгэлзсэн, итгэл найдвар алдарсан, элдвийн асуулт тулгарсан,эрэл хайгуул хийсэн үе юм. Сократын үе шиг бид асуултын үед амьдран байгаа бөгөөд тэгэхдээ тэдгээр асуултыг ганцхан хотод биш, дэлхий дахинд тавьж байгаа юм. Харин хүнд юу учирч , нийгэмд юу тулгарч, яаж байна гэх асуултанд сэтгэл үл зовнин,  бусдын золгүй явдлаас биеэ зайлсхийхийг оролдох нь зоригтой бөгөөд хүнийг хайрлан үздэгийн шинж биш ээ. Хөндлөнгөөс үзвэл аюул нь үнэхээр сүрдэмээр зэвүүн боловч тулаад ирэхээр бас ч тийм биш юм. Харин тэрхүү зүйл амьдралд нь баяр урам оруулж таатай хань нь ч болж мэдэх юм. Гэвч эдгээр бүгд таныг аз жаргалтай болгохгүй ч байж мэднэ. Хийсвэр оюун ухаанаар сэтгэхүйгээр бүтээгдсэн зүйлс аажмаар мөхдөг. Амьдрал хүнд аз жаргалтай болон гутрал, уйтгар гунигийг мэдрүүлдэг ч бид илүү хатуужилтай хүчирхэг болох хэрэгтэй.
Амьдрал бол давтагдашгүй их хүчний урсгал
Үүнийг зогсоож, барьж хэн ч чадахгүй
    

                                                                                                                                        Э. Сарангуа

Share
Tweet
Pin
Share
No comments
Older Posts

About me

recent posts

Sponsor

Blog Archive

  • ▼  2017 (17)
    • ▼  May (5)
      • Телевизийн сурвалжлага бүдүүвч, ярилцлага талаарх ...
      • "Телевизийн сурвалжлага" бүдүүвч, Ярилцлага талаар...
      • "Цахим орчин дахь бидний араншин"
      • Герман 19-р зууны сэтгүүлзүйн түүх
      • Дэлхийн сэтгүүлзүйн түүх 19-р зуунд
    • ►  April (5)
    • ►  March (5)
    • ►  February (2)
Powered by Blogger.

About Me

Unknown
View my complete profile

Popular Posts

  • С.Эрдэнэ ертөнц
    С.Эрдэнэ ертөнц
    Хүн бүр өөрийн гэх ертөнцтэй байдаг. Хүн бүрийн дотор өөрсдийн   бодол санаа, давтагдашгүй чанар нуугдаж байдаг түүнийгээ ч бид харуу...
  • Дэлхийн гайхалтай газруудаар аялцгаая
    Дэлхийн гайхалтай газруудаар аялцгаая
    Дэлхийн гайхалтай газруудаар аялцгаая Alaska- Аляска муж   Хойд Америк  тивийн баруун хойд хэсэгт орших  Америкийн Нэгдсэн Улсын  муж у...
  • (no title)
    https://www.youtube.com/watch?v=NsjFE1gs1eg&spfreload=5
  • "Цахим орчин дахь бидний араншин"
    “Цахим орчин дахь бидний араншин” /эссе/ “Үйл ажиллагаа бол санаа бодлын титэм юм. Аливаа санаа бодлыг үйл ажиллагаа шилжүүлэхгүй...
  • Бүтээлч сэтгэлгээний талаар бэлтгэсэн слайдаа хүргэе
    https://www.slideshare.net/ssuser32cf19/ss-74442466
  • Twitter-д жиргэхэд бид яах ёстой вэ?
    Twitter-д жиргэхэд бид яах ёстой вэ?
    Твиттер орчуулбал Жиргээ(Нэр үг), Шулганал(Нэр үг), Жиргэх, Шулганах гэсэн утгатай. Нэг ёсондоо хүмүүсийн дунд нь юу хийж байгааг, юу бодож...
  • Монголын нийгэм танд хэрхэн мэдрэгдэж байна вэ?
    Монголын нийгэм танд хэрхэн мэдрэгдэж байн а вэ? / Эссе / Монгол улс бол эрт дээр үеэс уламжлагдан ирсэн өв их соёл, уламжлалтай ү...
  • Герман 19-р зууны сэтгүүлзүйн түүх
    Герман 19-р зууны сэтгүүлзүйн түүх
    Герман 1848 оны 2-р сард Францад хувьсгал дэгдэж Германы сэтгүүлд ихээхэн өөрчлөлт авчирсан. Тухайн оны гуравдугаар сард Германы дээд чу...
  • Нээлттэй микрофон
    Нээлттэй микрофон
  • Телевизийн сурвалжлага бүдүүвч, ярилцлага талаарх мэдээлэл
    Телевизийн сурвалжлага бүдүүвч, ярилцлага талаарх мэдээлэл
    Телевизийн сурвалжлага Материалыг ойлгомжтой өгүүлэх нь Сурвалжлах багийн ажлын бүдүүвч Зураглаач                                ...

Subscribe

Advertisement

About Me

Created with by BeautyTemplates| Distributed By Gooyaabi Templates